Хар салхины улмаас МИАТ компани Улаанбаатар-Хонгконг чиглэлд хийх өнөөдрийн нислэгээ түр цуцалжээ

Хар салхины улмаас МИАТ компани Улаанбаатар-Хонгконг чиглэлд хийх өнөөдрийн нислэгээ түр цуцалжээ

Хонконгийн засаг захиргаа өнөөдөр /2025.07.20/ өглөөний 9:20 цагт хамгийн өндөр буюу 10 дугаар зэрэглэлийн шуурганы аюулын дохио зарласан байна.

Далайн шуургын гол цөм нь Хонконгоос өмнө зүгт ойролцоогоор 50 км зайд үдээс хойш өнгөрөхөөр хүлээгдэж байгаа бөгөөд тус хотод ноцтой аюул учруулж болзошгүй гэж анхааруулсан тул Хонконгийн холбогдох албад гамшгийн үед ажиллах бэлтгэлээ хангаж, аврах ажиллагааны бэлэн байдалд шилжээд байгаа аж. Тэгвэл энэхүү далайн шуургатай холбогдуулж, иргэний агаарын тээврийн МИАТ компани өнөөдөр үйлдэх байсан Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэгээ түр цуцалсан байна. 

Энэ талаар тус компанийн мэдэгдэлд, "БНХАУ-ын өмнөд хэсэг буюу Хонгконгийн газар нутгаар халуун орны хүчтэй хар салхи дайрах бөгөөд цаг агаарын энэхүү онцгой үзэгдлийн улмаас Хонгконгийн олон улсын нисэх буудал /HKG/ өнөөдрийн 05:00 цагаас хойш үйлдэгдэх нислэгүүдийг цуцлах болон хойшлуулах арга хэмжээ авч байна.

Иймд 2025.07.20-ний өдрийн МИАТ ТӨХК-ийн ОМ297/ОМ298 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэг хойшлогдож байгааг үүгээр мэдэгдье.

Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь: ОМ297 аяллын дугаартай Улаанбаатар-Хонгконг чиглэлийн нислэг 7-р сарын 21-ний өдөр 13:00 цагаас Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 17:35 цагт буух бол ОМ298 аяллын дугаартай Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэг 18:35 цагт хөөрч, 23:15 цагт Чингис хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна" гэжээ. 



Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө