Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 15-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12568 хүрээд байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 297 хүн
- Хөнгөн – 51
- Дунд – 226
- Хүнд – 17
- Нэн хүнд- 3 хүн байна.
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12086, гэрээр эмчлүүлж буй 175, нас барсан 10, хавьтал болсон нийт 93022 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4852-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2713, 5-9 насны 1597 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.