Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр /2025.07.19/ болж өндөрлөсөн бөгөөд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэсэн байна.
ВИДЕО:
Тэгвэл шагналын сан өндөртэй гэж яригдаж байсан тус барилдаан түрүүлсэн Улсын аварга О.Хангай түрүү бөхийн бай, шагналд “Chevrolet” маркийн автомашин авсан байна. Харин үзүүрлэсэн бөх 30 сая төгрөг, шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүд 10 сая төгрөгөөр тус бүр шагнуулжээ.