Дэлхийн мэргэжлийн боксын холбооны чансааны 16 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа МУ-ын гавьяат тамирчин Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа саяхан /2025.07.13/ Лос Анжелес хотод хийж, тэрээр Америкийн тамирчин Humberto Galindо-г шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авч, WBA холбооны Хойд Америкийн 2x аварга болоод буй.
ВИДЕО:
Тэгвэл Э. Цэндбаатар дараагийн тулаандаа өөрийн жингийнхээ мэргэжлийн боксын WBO холбооны аварга Мексикийн тамирчин Эмануэль Наваррететыг тулаанд дуудсан байна. Хэрэв энэхүү тулаан болсон тохиолдолд МУГТ Э.Цэндбаатар WBO холбооны аваргын төлөө шууд өрсөлдөх боломжтой болох бөгөөд тэрээр ялбал WBO холбооны дэлхийн аварга гэсэн цол хүртэх юм.
Сонирхуулахад, World Boxing Organization /WBO/ холбоо нь мэргэжлийн боксын 4 том холбооны нэг бөгөөд эдгээр холбоо бүрийн жингийн ангилалд нэг л хүн дэлхийн аварга байдаг. Тухайлбал, WBO холбооны супер хөнгөн жингийн одоогийн аварга бол Мексикийн тамирчин Э.Наваррете юм.