Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан "Монгол Улсын Автотээвэр 100 жил" сэдэвт маркийг бүтээлээ.
Уг маркыг "Монгол шуудан" ХК-тай хамтран бүтээсэн бөгөөд манай улсын ачаа тээврийн гол ачааллыг нугалж байсан ЗИЛ-130 машин, түүхт 100 жилийн лого, чимэглэл хэсэгт нь тэмээн жин, үе үеийн шуудан, ачаа болон зорчигч тээврийн машинуудыг дүрсэлжээ.

