Олон улсын биологийн 36 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Филиппин улсыг зорилоо

Олон улсын биологийн 36 дугаар олимпиадaд оролцох Монгол Улсын баг Филиппин улсыг зорилоо

Монгол Улсын баг Олон улсын биологийн 36 дугаар олимпиадад оролцохоор Филиппин улсын нийслэл Манила хотыг зорихоор Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өнөөдөр хөөрлөө.

Монгол улсыг төлөөлж Анарын Амартүвшин (Орчлон сургууль, 12-р анги), Энхтөрийн Марал (Хобби сургууль, 12-р анги), Эрдэнэбатын Зана-Эрдэнэ (Шинэ эрин сургууль, 11-р анги), Санчигдоржийн Сансармаа (Монгол тэмүүлэл сургууль, 11-р анги) нар оролцоно. 

Дасгалжуулагчдын багт Л.Ариунцэцэг (МУИС), Б.Болдгив (МУИС), Б.Мижиддорж (МУИС), Г.Оюундэлгэр (МУИС), Ц.Мөнхзул (Монгол тэмүүлэл сургууль) нар оролцож байна.

Олон улсын биологийн 36 дугаар олимпиад 2025 оны долоодугаар сарын 20-27-ны өдрүүдэд Филиппин улсад зохион байгуулагдах ба 75 гаруй улсын 300 гаруй оролцогч оюун ухаанаа сорин өрсөлдөнө гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.  




Өнөөдөр үхэр өдөр

12 цагийн өмнө