Автотээврийн 100 жилийн ойд зориулсан дурсгалын зоос бүтээв

Автотээврийн 100 жилийн ойд зориулсан дурсгалын зоос бүтээв

Монгол улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Монголбанктай хамтран дурсгалын зоосыг бүтээлээ.

Энэхүү зоосон дээр 1949 онд ардын аж ахуйтныг морин өртөөний албанаас үүрд чөлөөлж улсын өртөө байгуулсан үйл явдлыг дүрсэлсэн байна.

Энэ зоос нь 1 унци буюу 31.1 грамм жинтэй, 38.61 мл-ийн диаметрийн хэмжээтэй, орчин үеийн дэвшилтэт технологиор товойлттой хийгдсэн байна.