Манай улсын "The Hu" хамтлаг Европын орнуудаар аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэд өнөөдөр /2025.07.16/ Турк улсад тоглолтоо хийнэ. Улмаар тэдний аялан тоглолт 2025.07.18-нд Финланд улсад тоглолтоо хийх тов гараад буй.
Мөн "The Hu" хамтлаг Европын орнуудаар аялан тоглолтоо дуусгаад энэ сарын 31-нд Увс аймгийн 100 жилийн ойн баярт зориулан эх орондоо тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна.