БНХАУ-д шинэ төрлийн хантавирусээр халдварласан нэг иргэн нас барж, 32 хүнийг тусгаарлалтад авчээ

БНХАУ-д шинэ төрлийн хантавирусээр халдварласан нэг иргэн нас барж, 32 хүнийг тусгаарлалтад авчээ

БНХАУ-ын Юнань мужийн нэгэн иргэнээс өчигдөр/2020.03.23/ хантавирус илэрсэн байна.  Тэрбээр автобусанд явж байхдаа нас баржээ. Мөн China’s Global Times агентлагийн мэдээлснээр, түүнтэй хамт зорчиж байсан 32 хүнийг хяналтад авч, шинжилгээ хийжээ.

ХАНТАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол корона төрлийн вирус шиг агаар дуслын замаар халдварладаггүй.

Өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдсэн ч, их тархаж байгаагүй аж. Юннаньд коронавирусын нэгэн адил тусгаарлалт, хөл хорио хийж иргэдийн эрүүл мэндийг хянаж эхэлжээ. Хантавирус нь харх, сарьсан багваахайны мах идэхээс болж халдварлаж байсан удаатай аж. 

Мөн хантавирус хүнээс хүнд халдсан тохиолдол маш ховор. Хантавирусийн халдвар авсан хүнд эхэн үедээ халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, гэдэс өвдөх, толгой дүүрэх, даарах, гүйлгэх болон бөөлжих, базлах гэх мэт хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой асуудал үүсэх шинж тэмдэг илэрдэг байна. Харин сүүл үедээ уушги шингэнээр дүүрч, амьсгал богиносох шинж тэмдэг илэрдэг ажээ.