"Фантастик продакшн"-ы уран бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлэг буюу нийт 20 анги үзэгчдийн хүртээл болсон. Харин тус киноны төгсгөлийн бүрэн хэмжээний нэг ангийн кино ирэх дөрөвдүгээр сарын 6,7,8-ны өдөр үзэгчдийн хүртээл болох ажээ.
Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SkyGO бүртгэлээрээ нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч “37-р точка” уран сайхны киноны төгсгөлийн бүрэн хэмжээний киног үзэх боломжтой болжээ. Бусад улс орнуудаас онлайн тасалбар захиалах бол www.shoppy.mn веб хуудсанд хандан кино үзэх дижитал кодоо худалдан авах гэнэ.