Дэлхий нийтийн анхаарлыг татсан "Squid Game" цуврал киноны сүүлийн бүлэг өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-нд Netflix-ээр цацагдана.
"Squid Game" цуврал нь БНСУ-ын найруулагч Хван Дун Хюкийн бүтээж, бичиж, найруулсан цуврал юм. Энэхүү цуврал нь санхүүгийн гүн хямралд орсон 456 тоглогч шагналын эзэн болохын тулд амь насаа дэнчин тавьж, учир битүүлэг, амь өрссөн тоглоом тоглож өрнөдөг билээ. Мөн эхний бүлэг 9 ангитай, удаах бүлэг 7 ангитай бол өнөөдөр цацагдах гуравдугаар бүлэг нийт 6 ангитай юм.