ВИДЕО: 23 жилийн өмнө "3 охин", "Дижитал" хамтлагийн хамтарсан "Усан нүдэн гүнж" дууг сэргээн дуулж, шинээр клипжүүлжээ

ВИДЕО: 23 жилийн өмнө "3 охин", "Дижитал" хамтлагийн хамтарсан "Усан нүдэн гүнж" дууг сэргээн дуулж, шинээр клипжүүлжээ

Маргааш /2025.06.14/ Дижитал, Quiza, Татар, 3 охин, MC Collection хамтлаг, дуучдын хамтарсан “One Stage” тоглолт Socialpay Park-д болох гэж байна. 

Энэхүү тоглолт нь Монголын хамгийн анхны зочин артистгүй тоглолт болох бөгөөд “One Stage”-н тайзнаа Дижитал, Quiza, Татар, 3 охин, MC Collection галыг асааж, та бидний дурсамжид мөнхлөгдсөн үе үеийн супер хит дуунуудаа толилуулах гэж байна. Тоглолтоор дуулагдах 60 дууны жагсаалт хэдийнээ гарсан бөгөөд уйдах завгүй нэгэн үдэш өнгөрөх нь ээ. Тоглолтын уран бүтээлчид тоглолтоо DJ Art-ийн гайхамшгийг мэдрүүлж, шилдгийн шилдэг дуунуудаа толилуулахаар таван артист бэлтгэлээ базааж байгаа хэмээн тодотгож буй. Тоглолтын найруулагчаар 30 жилийн түүхт монголын хамгийн том продакшн болох On'n Off продакшны ерөнхий захирал, найруулагч, МУУГЗ С.Ононбат ажиллаж байгаа юм. Тэгвэл одоогоос 23 жилийн өмнө "3 охин", "Дижитал" хамтлагийн хамтран дуулсан "Усан нүдэн гүнж" дуугаа сэргээн дуулж, шинээр клипжүүлжээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр бар өдөр

4 минутын өмнө