Proofpoint и-мэйл систем дэх лицензийг ашиглах, эрх сунгах, засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулна

Proofpoint и-мэйл систем дэх лицензийг ашиглах, эрх сунгах, засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулна

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2025 оны 5-р сарын 27-ны өдөр 

                                                                            № RFP25-RITM1646442

ХААН Банк нь Proofpoint и-мэйл систем дэх лицензийг ашиглах, эрх сунгах, засвар үйлчилгээний ажлыг хийж гүйцэтгэх компаниудыг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 /тавин мянга/ төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, төлбөрийн баримт болон албан бичгийг [email protected] хаягт ирүүлэн сонгон шалгаруулалтын өгөгдлийг авна уу.

Гүйлгээний утга дээр RFP25-RITM1646442 дугаар, оролцогч байгууллагын нэр, регистрийн дугаарыг заавал бичнэ. Төлбөр шилжүүлсэн бол аливаа ямар ч тохиолдолд төлбөрийг буцаан олгох боломжгүй гэдгийг анхаарна уу. Материалыг цахимаар хүргүүлэхийг анхаарна уу. 

Үнийн саналыг [email protected], бусад материалыг [email protected]  хаягаар RFP25-RITM1646442 дугаарыг цахим шуудангийн гарчиг хэсэгт тэмдэглэн 2025 оны 6-р сарын 5-ны өдрийн 13.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Зөвхөн шалгарсан компанид цахим шуудангаар хариу мэдэгдэнэ. Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15, Ш/Х-192, Улаанбаатар-17010 Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг [email protected]  хаягт хандаж авна уу.
 



Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө