Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 9.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар буюу 1.9 их наяд төгрөгөөр өсжээ.
Мөн өмнөх сараас 106.8 тэрбумаар буюу 1.1 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 9.6 их наяд төгрөг буюу 97.7 хувийг хэвийн зээл эзэлж байгаа бол 139.2 тэрбум төгрөг буюу 1.4 хувийг анхаарал хандуулах зээл, 86 тэрбум буюу 0.9 хувийг чанаргүй зээл эзэлж байна.