Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Б.Мөнгөнзул тэргүүлж эхэлжээ

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд Б.Мөнгөнзул тэргүүлж эхэлжээ

АНЭУ-ын Аль-Айн хотод насанд хүрэгчдийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдөр өндөрлөнө. 

Монгол Улсаас энэ удаагийн тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй 12 тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний эхний 10 байрт шалгарсан эрэгтэй, алт, мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шатарчид дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авах юм. Эрэгтэйчүүдийг найман өргийн дараа Ираны их мастер Бэрдияа Дэнишвар ганцаараа 7.0 оноотой тэргүүлж байгаа бол манай улсаас олон улсын мастер Г.Амартүвшин 5.0 оноогоор шилдэг 30-д багтав. Тэрбээр өнөөдөр сүүлийн өргөө Энэтхэгийн их мастер Сэтурамантай хийх бөгөөд зайлшгүй хожих даалгавартай юм. 

Тэгвэл эмэгтэйчүүдийг ФИДЕ-гийн дэд мастер Б.Мөнгөнзул 7.0 оноогоор ганцаараа тэргүүлж эхэллээ. Тэрбээр өчигдөр өмнөө бичигдэж байсан ганц шатарчин болох Энэтхэгийн Сэшидраг хожсоноор сүүлчийн өргийн өмнө тэмцээнийг ганцаараа тэргүүлж эхэлсэн байна.