“Гэр бүлийн олон улсын өдөр” өнөөдөр тохиож байна. Эл өдрийг 2025 онд “Гэр бүлд чиглэсэн бодлого нь тогтвортой хөгжилд хүрэх зам: Нийгмийн хөгжлийн хоёрдугаар дэлхийн дээд хэмжээний уулзалт руу” уриан дор тэмдэглэж байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ныг “Гэр бүлийн олон улсын өдөр” болгох тогтоол баталсан. Улс үндэстэн, энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгж нь гэр бүл гэж үздэг. Гэр бүлийг нийгмийн бичил хэлбэр мөн гэж тодотгосон байх юм. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл ажээ. Монгол Улсын хувьд энэ өдрийг 2006 оноос тэмдэглэж эхэлсэн байна.
Энэ өдөр гэр бүлийн ач холбогдлыг онцолж, дэлхий даяарх гэр бүлүүдийн өмнө тулгарч буй асуудлуудыг олон нийтэд таниулах зорилготой юм. Монгол Улс 2003 оны “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн дагуу 22 дахь жилдээ тэмдэглэж байна.