Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 11 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 11 градус дулаан байна

Өнөөдөр, маргааш хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн зарим газраар хүчтэй салхи, шороон шуургатай байх тул хуурайшилт нэмэгдэхийг анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсэж +9…+11 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.