Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз бүсгүйн цахим сүлжээнд нийтэлсэн зургууд сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж, иргэд ихээхэн шүүмжилж буй. Энэ асуудлыг шалгуулахаар иргэн Ц.Лут-Очир Авлигатай Тэмцэх Газарт өчигдөр хандсан талаар бид мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. Тэгвэл энэ талаар АТГ, "Ерөнхий сайдын хүүхэдтэй холбоотой ирсэн гомдлыг АТГ дотооддоо нэгтгээд шалгаж эхэлсэн. Гэмт хэргийн шинж чанартай зүйл байвал Нийслэлийн прокурорын газар руу хуулийн хугацаанд нь явуулна" гэжээ.
