Тавдугаар сарын 15-наас халаалт зогсож, зарим байршилд халуун ус хязгаарлана

Тавдугаар сарын 15-наас халаалт зогсож, зарим байршилд халуун ус хязгаарлана

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 15-наас айл өрхийн халаалт зогсож, дулааны шугам, тоноглолын засвар шинэчлэлийн ажил эхэлнэ. Энэхүү ажлыг "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас баталсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах юм.

Засварын хүрээнд хэрэглээний халуун усыг тодорхой хугацаанд түр хязгаарлах бөгөөд эхний ээлжийн засвар тавдугаар сарын 15-наас 29-нийг дуустал 2, 3, 4, 6-р Бичил хороолол, Гандантэгчэнлин хийд, хуучнаар Эх нялхас болон МҮОНРТ орчимд хийгдэхээр төлөвлөгдөөд байна. Мөн ТБД Андууд, Гранд плаза, Кёзүшюзан тауэр орчмын хэрэглэгчид ч энэ хугацаанд хязгаарлалтад хамрагдах юм. Засварын ажил 2025 оны наймдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд үе шаттайгаар бусад байршлуудад ч мөн халуун ус түр тасалж, шугам тоноглолыг шинэчлэх аж.