Лайв хийсэн иргэн Г нь генерал Д.Сандаг-Очиртой хамааралгүй, эмнэлгийн хяналтад байдаг нь тогтоогдсон гэж ЦЕГ-аас мэдээллээ

Лайв хийсэн иргэн Г нь генерал Д.Сандаг-Очиртой хамааралгүй, эмнэлгийн хяналтад байдаг нь тогтоогдсон гэж ЦЕГ-аас мэдээллээ

Энэ оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн “Г” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Генерал Сандаг-Очир миний өвөө” гэж хэлж, олон нийтийн газар, хэрүүл маргаан үүсгэж, танхайрсан бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Уг бичлэгтэй холбогдуулан шалгахад иргэн “Г” нь хошууч генерал Д.Сандаг-Очиртой хамаарал бүхий этгээд биш бөгөөд эрүүл мэндийн мэндийн байгууллагын хяналтад байдаг нь тогтоогдсон. Дээрх нэр бүхий иргэнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-д зааснаар шалгалтыг үргэлжлүүлж байна. Иргэд Та бүхэн цахим орчинд нийтлэгдэж буй мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, худал мэдээллийг цааш түгээхгүй байхад анхаарна уу хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.