Японы хэвлэлүүд НИТХ-ын дарга А.Баярын айлчлалыг онцолжээ

Японы хэвлэлүүд НИТХ-ын дарга А.Баярын айлчлалыг онцолжээ

 
НИТХ-ын дарга А.Баяр Япон Улсад айлчилж Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро, Анан хотын иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нартай уулзсан билээ. Энэ үеэр Японы тал Бэйсбол спортын суурь гүйдэг матаг буюу тийболыг Монголд хөгжүүлэх, хүүхэд залууст энэхүү спортын давуу талыг таниулах хүсэлтэйгээ илэрхийлсэн.
 
Тэгвэл энэхүү айлчлалыг Японы зарим хэвлэл мэдээллийн байгууллага “Тийболоор дамжуулан олон улсын солилцоо хийгдэв” хэмээн онцлон мэдээлжээ. Айлчлалын үеэр А.Баяр дарга “Цаашид тийбол спортыг олимпын спортын төрөл болгохын төлөө ажилламаар байна” хэмээн хэлсэн талаар мэдээлжээ. Мөн энэхүү айлчлалын үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Энэ айлчлалаар Монгол улс Улаанбаатар хот болон Токушима муж солилцооны дараагийн алхам руу шилжих хэрэгтэй гэж би бодож байна." хэмээн хэлснийг онцолсон байна. Тус мужид 2025 оны зун тийболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.