УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцээд З.Энхболдод холбогдох хэргийг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон.
Харин анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих сонссон Б.Энх-Амгалан нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл уг гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж байна. Шүүх хурлын үеэр З.Энхболд нийт шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж, тус хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээр түр завсарлалаа.