Иргэн Ц.Энхбаатар Дундад Азийн 8 орныг мотоцикльтой тойрох аялалаа өнөөдөр эхлүүлжээ.
Тодруулбал, тэрбээр сүүлийн зургаан сар төлөвлөж, хоёрдугаар сараас хойш аялалдаа гарахаар бэлтгэлээ базааж, мотоциклоо бэлдсэн байна. Ц.Энхбаатарын хувьд Дундад Азийн 8-9 орноор буюу ОХУ, Казахстан, Киргизстан, Афганистан, Иран, Узбек гэсэн орнуудаар аялах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэр бүр аялагч нарын очоод байдаггүй улс учраас нэлээд сонирхолтой байх болов уу гэж төлөвлөсөн байна.