Өөрийгөө илэрхийлэх чадваргүй 18 настай эрэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн хайж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тухайн иргэнийг одоог хүртэл олоогүй байгаа аж.
Эрэн хайж буй Б.Баттөр нь 165 см өндөртэй, бор царайтай, халимаг хар өнгийн үстэй, туранхай биетэй аж. Тэрбээр өөрийгөө илэрхийлэх чадваргүй нэгэн тул уг эрэгтэйг харсан үзсэн хүн байвал цагдаагийн байгууллагын 70191420, 94945419 дугаарын утсанд мэдэгдэхийг хүссэн байна.
