“Хангарди” үндэсний шагайн харваа гурван өдөр үргэлжилнэ

“Хангарди” үндэсний шагайн харваа гурван өдөр үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “ХАНГАРДИ” үндэсний шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа амжилттай боллоо.
 
Үндэсний өв, өвөрмөц сонирхолтой наадгайн асрыг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр "Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа "Үндэсний их баяр наадмын тухай" хуулийн шинэчилсэн найруулгад шагайн харвааг албан ёсоор оруулж, төрийн баяр наадмын нэгэн бүрэлдэхүүн болгосон. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь харваачид зөвхөн харвах, өрсөлдөхөд бус, харин шагайн харваанд шингэсэн жудаг ёсхүлээцтэй байдалахмад үеэ хүндэтгэх үзэл зэрэг нандин чанаруудыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуустаа таниулахыг чухалчлах нь зүйд нийцнэ. 
 
 
Харваачдын 80 гаруй хувь нь залуус байна. Энэ бол үндэсний өв соёл маань залгамжлан хөгжиж, Монгол орон маань үндэсний үнэт зүйлээ хадгалан бат оршихын нэгэн баталгаа юм. Шагайн харваа бол багийн спортын сайхан уламжлалыг агуулсан, эв нэгдэл, ёс жудагтай байхыг биеэрээ үлгэрлэдэг гайхамшигт спорт" гэдгийг онцлоод, нээлтийн эхний харвааг гүйцэтгэлээ.