Сүүлчийн цас, анхны бороог хамтдаа угтсан хэн бүхэнд зориулан GUYS хамтлагийнхан нэгэн сюрприз бэлджээ. Тэд 28 жилийн түүхэндээ анх удаа задгай талбайн тоглолт хийхээр болсон байна.
Хамтлагийн залуус ирэх тавдугаар сарын 31-ны өдөр "Сургууль минь баяртай" тоглолтоо Social Pay Park буюу өнгөрсөн жилийн хит тоглолтууд тоглогдсон Hit Park /хуучнаар/ хийхээр зарлаад байна. 2008 онд гарсан My UB цомогт багтаж байсан "Сургууль минь баяртай" дуу гарсан цагаасаа хойш төгсөлтийн баяр бүхэнд дуулагдан хөнгөн гуниг, аз жаргал мэдрүүлж, дурсамж хөглөсөөр ирсэн. Тиймдээ ч хавар цагийн хамгийн тод дурсамжуудын нэгт уг дуу бичигдэх биз ээ.
Хамтлагийнхан уг тоглолтдоо хит болсон шилдэг дуунуудаа толилуулахаас гадна олон олон сюрприз задлах гэнэ. Урин хавар ирсэн энэ үед үүнээс илүү сэтгэл догдлом зүйл гэж юу байх билээ.