УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хурлаар 2027 оны төсөвт Ардчилсан намын төсөв санхүүгийн бодлогын зөвлөлөөс хийсэн шинжилгээ, 2027 оны төсөвт баримтлах бодлогын зөвлөмжийн талаар танилцуулга хийгдлээ. Өнгөрсөн хоногуудад МАН-ын зүгээс, Засгийн газрын зүгээс тодорхой зарим асуудлуудад сошиалд гүтгэсэн, мушгин гуйвуулсан, нийтэд буруу ойлголт төрүүлсэн зүйлүүдийг ихээр тарааж байна. 2024 оны сонгуулийн үр дүнгээр өнөөдөр МАН 68, эвсэж хамтарч байгаа намуудтайгаа 80 суудалтай. Бид дангаар засаглаж чадна гээд явж байгаа 80 суудалтай намаас хариуцлага шаардах ёстой юу, 40 суудалтай намаас хариуцлага шаардах ёстой юу. УИХ, бүх байнгын хороодын ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой ийм улс төрийн хүчин. Олонх болж засгаа авч явна гэсэн улс төрийн хүчин нь өөрийнхөө дотоод зөрчлөөс болж УИХ-ын үйл ажиллагааг гацааж зогсоочихоод үүнийгээ бусад руу нялзааж байгаа нь хэт өрөвдмөөр улс төр шүү. Энэ увайгүй үйлдлээ зогсоох шаардлагатай.
Үүнээс гадна Ардчилсан нам Засгийн газрыг огцруулах гэж байна, төрийг тогтворгүй болгож байна гэдэг мэдээллийг олон нийтэд зохиож түгээж байна. Засгийг газрыг огцруулах эсэх эрх нь олонход л байгаа. Болохгүй байгаа зүйлийг сануулж хэлж, хариуцлагын асуудлыг ярих нь цөөнхийн үүрэг. Цөөнх энэ үүргээ биелүүлэхгүй энэ байр сууриа илэрхийлэхгүй бол бид иргэдийг төлөөлж энд суух ч хэрэггүй. Наяуулаа байгаа олонхийг үргэлж дэмжээд явбал цөөнх гэж байгаад яах юм. Цөөнх ажлаа хийж байна. Олонх тогтвортой байдлаа хангаад, УИХ-аа хуралдуулаад бодлогоо хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Цаашид олонх ирцээ бүрдүүлж орсон тохиолдолд Ардчилсан нам УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явах бүрэн боломжтой.
Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхийг Ардчилсан намаас шахаж байна гэсэн асуудал бас явж байгаа. Энэ асуудлыг бид нар шинэ юм олж зохиочхоод шаардлага тавьж байгаа зүйл биш. Олон улсын парламентын арга механизм, үйл ажиллагааны нэг хэлбэр. Төсвийн хэлэлцүүлэг болж, маргаан болж байна, Ерөнхий сайд дээр авлига албан тушаалын асуудал яригдаж байна. Энэ үед бид нар хариуцлага ярихгүй, чимээгүй суугаад байх юмуу. Олон нийтийг хуурсан төсөв оруулаад ирчихсэн. Бид нар бол олон нийтийн цалин, тэтгэвэр бодитой нэмэгдээсэй гэж хүсдэг. Одоо шиг цалин тэтгэвэр нэмсэн нэртэй, эргээд инфляци нэмэгддэг зүйлийг ярьж, ард түмнийг хууран мэхлэх нь зохисгүй. Ийм мэтийн бодлогын асуудлууд байгаа учраас Ерөнхий сайд "Миний бодлогыг дэмжиж байвал надад итгэл үзүүлэх асуудлыг оруулж байна. Дэмжиж өг" гэсэн асуудлыг оруулж ирээд хэрвээ дэмжчихвэл тэтгэвэр, цалин хөлс нэмэх асуудал бүгдээрээ дэмжигдэнэ гэсэн үг" хэмээн ярилаа.
ШУУД ҮЗЭХ: