Өчигдөр /2026.08.24/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1998 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 763 нь зөрчлийн шинжтэй, харин 92 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд нэг хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 15 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 71 дуудлага, 11 хулгайлах хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил илэрч, 92 хүнийг эрүүлжүүлжээ.
