Голомт банкны 2025 оны "Усны элч" банкаар шалгарлаа

Голомт банкны 2025 оны "Усны элч" банкаар шалгарлаа

Дэлхийн усны өдөр буюу 3-р сарын 22-ны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр Алт-2” үндэсний чуулга уулзалтын үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар болон Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын дарга З.Батбаяр нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд:

  • Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах;
  • Тогтвортой хөгжлийн 6-р зорилт “Баталгаат ундны ус, ариун цэврийн хүртээмжийг нэмэгдүүлэх”;
  • “333 нуур” буюу Нэг сум - Нэг нуур хөтөлбөрийн хүрээнд гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх;
  • Аж ахуйн нэгжүүдийн ус дахин боловсруулах болон саарал ус ашиглах;
  • Усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулах зэрэг сайн туршлага, нөлөөллийг бий болгох, олон нийтэд сурталчлан таниулахад хамтарч ажиллана.

Мөн уг арга хэмжээний үеэр Голомт банк 2025 оны “Усны элч” банкаар шалгарч, шагнал гардан авлаа. Тодруулбал 2024 онд Голомт банк Тогтвортой усны менежментийг дэмжих тэр дундаа Баталгаат ундны ус, ариун цэврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эх үүсвэр татаж, ЖДҮ эрхлэгч нарт санхүүжилт олгосон бөгөөд харилцагчдынхаа тогтвортой ус ашиглалт болон ус хэмнэлтийг сайжруулах сургалт, зөвлөгөө өгч хамтран ажиллаж буй нь “Усны элч”-ээр өргөмжлөгдөхөд нөлөөллөө. Голомт банк цаашид ч тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг баримтлан, тогтвортой санхүүжилтийн тусламжтайгаар харилцагчдадаа байгальд ээлтэй, хариуцлагатай байдлыг үлгэрлэн ажиллах болно.

Дэлхийн жишиг – Монголын банк