НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас тунхагласан дауны хам шинжийг таниулах өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас тунхагласан дауны хам шинжийг таниулах өдөр тохиож байна

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр болгон тунхагласан байдаг билээ.

Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой өдөр юм.

Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил амьдралынхаа туршид суралцаж, бусдын адил найзалж, ажил хийж, ирээдүйн амьдралтайгаа холбоотой шийдвэрүүдийг гаргаж чаддаг.

Монгол Улсад 14,609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас дауны синдромтой 0-18 насны 663 хүүхэд байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 4,5 хувийг эзэлдэг.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд чиглэгдсэн хууль эрх зүйн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.