СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан, гал түймрийн дуудлага мэдээлэл 16 удаа бүртгэгдээд байна /ВИДЕО/

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан, гал түймрийн дуудлага мэдээлэл 16 удаа бүртгэгдээд байна /ВИДЕО/

Онцгой байдлын ерөнхий газраас ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.03.21/ мэдээлэл өглөө.

ВИДЕО:

Энэ үеэр дэд хурандаа Д.Батбаатар ярихдаа “Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд шар өвс, гал түймрийн дуудлага мэдээлэл 16 удаа бүртгэгдсэн байна. Тийм учраас хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан манай иргэд өөрсдөө хариуцлагатай байж ногоон бүсд зорчиж байхдаа, уул руу алхахдаа ил гал гаргахгүй байхыг анхааруулья. Мөн дараагийн дугаарт, шар өвсний, гал түймрийн зонхилох шалтгааныг зуслангийн бүсд байгаа айл өрхүүд маань урд жилийн ургасан өвсөө шатааж цэвэрлэх үедээ гал алддаг тохиолдол бий. Үүнээс болоод бусдын эд хөрөнгө, амь нас эрсдэх аюултай учраас иргэд сонор сэрэмжтэй байхыг та бүхэнд зөвлөж байна” гэв.