Л.Жамбалжав: Америк эмч надад "П.Батчулуун эмчийг хайрлаарай, их гарын дүйтэй шүү" гэж хэлж байсан /ВИДЕО/

Л.Жамбалжав: Америк эмч надад "П.Батчулуун эмчийг хайрлаарай, их гарын дүйтэй шүү" гэж хэлж байсан /ВИДЕО/

П.Батчулуун эмч болон донорын асуудлаар УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багаас өнөөдөр /2025.03.21/ мэдээлэл хийсэн юм.

ВИДЕО:

Энэ үеэр Хүний гавьяат эмч Л.Жамбалжав "Амьгүй донороос эрхтэн хайх, олох ажлыг хөгжилтэй орнуудад Солонгос, Америкт тусгай төрийн бус байгууллага хариуцдаг юм билээ. Манай улс хэдэн жилийн өмнөөс эхлээд энэ ажлыг зохион байгуулалтад оруулья гээд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дэргэд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах алба гэж байгуулагдсан. Энэ байгууллагын төлөө, амьгүй донорыг олох ажлын төлөө П.Батчулуун эмч маань манлайлж ажилласан. Эс, эд, эрхтэн хайж олох ажлыг хагалгаа хийж байгаа эмч нартай ямар хамааралгүйгээр зохицуулж байсан. Америкийн эмч надад П.Батчулуун эмчийг хайрлаарай, гарын дүйтэй мундаг эмч шүү гэж хэлж байсан удаа бий. Ямар ч буруу байхгүй гэдэгт итгэж байна" гэлээ.