П.Батчулуун эмч болон донорын асуудлаар УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багаас өнөөдөр /2025.03.21/ мэдээлэл хийсэн юм.
ВИДЕО:
Энэ үеэр АУ-ны магистр, УНТЭ-ийн УАТ-ийн их эмч М.Эрдэнэсайхан ярихдаа "2024 оны байдлаар нийт 262 бөөр орлуулах эмчилгээний аппарат ажиллаж байгаа. Үүнд 2024 онд 2988 өвчтөн гемодиализ эмчилгээ хийлгэсэн. Энэ өвчтөнүүдэд 124594 удаагийн диализ эмчилгээ хийсэн байна. Бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөнд бөөр орлуулах эмчилгээнд манай улс 21 тэрбум төгрөг зарцуулсан байна. Диализ аппаратанд орж байгаа хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл 0-19 насны хүүхэд 49, 20-44 насны буюу ид хөдөлмөрийн насны 832 хүн, 45-64 насны 481 хүн, 65-74 насны 457 хүн, 74-өөс дээш насны 169 хүн гемодиализ эмчилгээ хийлгэж, аппаратанд хамааралтай амьдарч байна. Түүнчлэн 2024 онд 607 хүн шинээр диализ эмчилгээнд нэмэгдсэн байна. 2024 оны байдлаар 167 хүн харамсалтайгаар нас барсан байна. 50 хүн бөөр шилжүүлэн суулгах мэс заслын үр өгөөжийг хүртэж, гемодиализ аппаратнаас гарсан. 2024 оны байдлаар шинээр 390 өвчтөн гемодиализ эмчилгээнд хамрагдахаар нэмэгдсэн" гэлээ.