Улсын харцага Д.Батболдыг МҮБХ-ны дэд тэргүүнээр томилжээ

Улсын харцага Д.Батболдыг МҮБХ-ны дэд тэргүүнээр томилжээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд заасны дагуу МҮБХ-ны тэргүүн нь гурав хүртэл дэд тэргүүнтэй байж болох бөгөөд тэргүүний санал болгосноор тэргүүлэгчид хэлэлцэн, баталгаажуулдаг.

Уг дүрмийн хүрээнд МҮБХ-ны тэргүүний санал болгосноор МҮБХ-ны тэргүүлэгч, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын харцага Даш-Очирын Батболдыг МҮБХ-ны дэд тэргүүнээр ажиллуулахаар тэргүүлэгчдийн хурлаар баталгаажуулжээ. Д.Батболд харцага МҮБХ-ны орон нутгийн асуудал хариуцсан дэд тэргүүнээр ажиллах аж. 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө