Шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулжээ

Шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулжээ

Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -5-10 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +1-+6 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +5-+10 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +16-+21 градус, бусад нутгаар +12-+17 градус дулаан байна.

Ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулжээ.