ХУД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Toyota prius" маркийн автомашин айлын хашаа мөргөөд явчихлаа гэх дуудлага мэдээлэл 2025 оны 03-р сарын 19-ний өдрийн 18:00 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Гомдол мэдээллийн дагуу шалган, зам тээврийн осол гаргасан жолооч, эрэгтэй "А"-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь олж тогтоон Хан Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байна.