Германд сураггүй алга болсон монгол эмэгтэйн талаарх мэдээллийг өгөхгүй байхыг ар гэрээс нь хүсчээ

Германд сураггүй алга болсон монгол эмэгтэйн талаарх мэдээллийг өгөхгүй байхыг ар гэрээс нь хүсчээ

Герман улсын Зиндельфинген хотод ажиллаж, амьдарч байсан 39 настай Ч.Т гэх монгол эмэгтэй 2025 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс сураггүй алга болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тухайн алга болсон эмэгтэйг олсон эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад "Ар гэрээс нь мэдээлэл өгөхгүй байх хүсэлт гаргасан учраас энэ талаарх мэдээллийг өгөх боломжгүй" гэдгийг тодотголоо.  

Тухайн эмэгтэй нь одоогоос 9 сарын өмнө 10-18 насны хоёр охинтойгоо тус улсад очсон байсан бөгөөд цагаачаар амьдрах хүсэлтээ өгөөд байсан гэх албан бус мэдээлэл байдаг юм. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө