"Богд Банк" ХК-ийн 80 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1.25 сая ширхэг хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хассанаа Монголын Хөрөнгийн Бирж мэдээллээ.
Тодруулбал, хоёрдугаар сард тус компани хувьцаа эзэмшигчдийнхээ дийлэнхийн саналаар нээлттэй ХК-ийн хэлбэрээ өөрчилж хаалттай компани болохоор шийдвэрлэж байв.
2021 онд банкнуудаас анхлан IPO хийж хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлсэн тус банк сүүлд 2024 онд татварын дараах цэвэр ашиг нь 40.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилээс 42.4 хувиар өссөнийг тайлагнаж байлаа. Мөн 2024 оны II хагасын цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд 4 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн юм.