Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон П.Батчулууны өмгөөлөгч мэдээлэл хийхээр болжээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2.6 жилийн ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх тус шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэгвэл П.Батчулуун эмчийн өмгөөлөгч маргааш /2025.03.19/ УНТЭ-ийн 4 дүгээр давхарын хурлын их танхимд мэдээлэл хийхээр болсон байна.