Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын зуухыг солих ажлыг 2025.03.13 өдөр эхэлж, өнөөдөр/2025.03.18/ ашиглалтад оруулжээ.
Хүлээн авах арга хэмжээнд БОУАӨЯ-ны Ногоон технологи, инновацийн хэлтсийн дарга А.Чинбат, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн Г.Намхайдорж болон Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн удирдлага оролцлоо.
Нам даралтын зуухаар халдаг байсан тус цэцэрлэгт Повертүүл ХХК 24 кВт-ын хүчин чадалтай агаарын дулааны насос суурилуулав. Гадна агаарын энергийг дулаан болгон ялгаруулдаг тус халаалтын систем нь эрчим хүчний 50-60 хувийн хэмнэлттэй, дулааны тохируулгыг гар утсаар удирддаг юм байна.