ЦЕГ: "Ноорог"-ийн залуусыг хувь хүний нууцад халдах, задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна

ЦЕГ: "Ноорог"-ийн залуусыг хувь хүний нууцад халдах, задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна

ЦЕГ-аас Ноорог.мн сайтад гүйцэтгэх ажиллагаа явуулсан үйл явцтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

ШУУД: 

Энэ талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Тайван "Хэвлэл мэдээллийн эрх чөлөө болон хэвлэн нийтлэх үйл ажиллагаатай нь холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй. Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой шинж тэмдэг байсан учраас холбогдох мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналт дор явуулж байна. 

Энэ хүрээнд 8 иргэнийг дуудан мэдүүлэг авах гэсэн боловч 7 иргэн нь өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт гаргасан. Ингээд 10 цаг 30 минутад авчраад 4 цаг 30 минутад явуулсан. Тухайн иргэдтэй уулзах уулзалтыг бүрэн камертай өрөөнд мэдүүлэг авсан. Хууль зөрчиж мэдүүлэг авсан зүйл байхгүй" гэв.