Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусна гэв

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусна гэв

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусч түүний дараа УИХ-ын гишүүн, сайд асан Ч.Хүрэлбаатарыг томилно гэх мэдээлэл гарсан. 

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Монголбанкны ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатай томилдог. Одоогийн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн чуулганы хуралдаанаар томилсон. Энэ дагуу Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр дуусна" гэлээ. 

УИХ-ын гишүүн, сайд асан Ч.Хүрэлбаатарыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох талаарх мэдээлэл 2024 оны сонгуулийн дараагаас гарсан юм.