Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, зарим эд зүйлсийг нь хураан авсан асуудал нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Тэгвэл "Ноорог"-ийн асуудалтай холбоотойгоор ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл тайлбар хийлээ.
Тэрбээр "Тус сайттай холбоотой явуулсан ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хууль зүйн үндэслэлээ тайлбарлахыг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон. Удахгүй мэдээлэл хийнэ. Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон редакци сайтын үйл ажиллагаатай огт хамааралгүй гэсэн урьдчилсан мэдээлэл авсан. Мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгдөг. УИХ-ын хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хороонд мөн мэдээлэл, тайлбар өгнө" гэлээ.