Н.Амаржин: Хууль бус зүйлийн эсрэг шүгэл үлээж байхад ял тулгадаг ардчилсан нийгэмд амьдраад яах юм

Н.Амаржин: Хууль бус зүйлийн эсрэг шүгэл үлээж байхад ял тулгадаг ардчилсан нийгэмд амьдраад яах юм

Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, зарим эд зүйлсийг нь хураан авсан асуудал нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа. Тэгвэл "Ноорог"-ийн асуудалтай холбоотойгоор АН-ын гишүүн Н.Амаржин мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Энэ болгоныг барьж, хориод, рийл, мийм хийдэг залуучуудад 10-20 жилийн ял тулгаад байж болохгүй. Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж байна. Хууль бус зүйлийн эсрэг шүгэл үлээж байхад ял тулгаж, урьдчилан мэдэгдэлгүй шалгадаг бол ардчилсан нийгэмд бид амьдраад яах юм. 

Маш үнэ цэнтэй олдсон ардчилал, эрх чөлөөгөө авч үлдэхийн тулд хүн бүр дуугарах ёстой учраас энд ирчихээд байж байна. Хуурамч фэйсбүүк хаягийн хүсэлтээр шалгах юм бол хууль гэж байгаад яах юм? Хэрэв үнэхээр хууль нь энэ юм бол энэ хуулийг бид зөрчих үүрэгтэй гэж бодож байна. Бид дуугарч чадахгүй бол намайг барина, дараа нь таныг барина. Засгийн газар нэг том компанитай үзэлцээд байгаа юм байна. Нэг сайтдаа биш. Хэдэн залуус зөв талд дугарах гээд үзэж байна. Гэтэл үүнийг эрх мэдлийн зодоон болгох хэрэггүй. Тэр бол дараагийн асуудал. Эхлээд сонгуулийн талаарх баримтат кино хийх гэж байгаа залуусыг баривчилж байна гэдэг нь манай ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд ноцтой гэдэг үндсэн агуулгаас бид хальж болохгүй" гэв.