Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар ЦЕГ-аас 14:30 цагт мэдээлэл хийнэ

Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар ЦЕГ-аас 14:30 цагт мэдээлэл хийнэ

Ноорог.мн сайтад өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилчдын утас, хард зэргийг хураан авсан. Тэд энэ талаараа дөнгөж сая мэдээлэл өглөө.

Тус редакцид үүсэж буй асуудалтай холбогдуулан Хуульзүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл болон Н.Цэнгүүн нарын гишүүн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл Ноорог.мн сайтад үүссэн асуудалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас 14:30 цагаас мэдээлэл өгөхөөр боллоо.