Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2025.03.18/ Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ буюу инфляци 2025 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 9.6 хувьтай байна. Улаанбаатар хотод 2025 оны хоёрдугаар сард өмнөх сараас 1.8 хувь, өмнөх оны мөн үеэс 10.3 хувиар өсчээ.
Харин аймгуудын тухайд 4.8-18.4 хувиар тус тус өссөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 9.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 9.5 хувь, орон сууц, ус, цахилгаан түлшний үнэ 22 хувь, боловсролын үйлчилгээ 18 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 14 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.