Бага насны хүүхэд автомашинтай уурхайн карейр буюу ухсан нүх рүү унаж, гэмтсэн хэрэг энэ сарын 15-ны /2025.03.15/ өдөр Төв аймагт гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Заамарт байрлах уурхайн ухсан нүхэнд 6 настай хүүхэд автомашинтай унаж, гэмтсэн байна. Тухайн хүүхэд автомашины хөдөлгүүрийг асаасан уу, эсвэл автомашин уруу газар руу өнхөрч, унасан уу гэдгийг өдгөө хуулийн байгууллага шалгаж байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар осол гарах үед хүүхдийн аав, ээж нь хонио эргүүлэхээр явсан байсан бөгөөд энэ үед нь хүүхэд автомашинтай ухсан нүх рүү унаж, гэмтсэн байжээ. Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.