Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас хаврын башёг үргэлжлүүлэхгүй болжээ

Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас хаврын башёг үргэлжлүүлэхгүй болжээ

Японы Осака хотноо мэргэжлийн сумо бөхийн Хаврын тэмцээн үргэлжилж байна.

Тус барилдаанд манай 21 бөх таван зиндаанд барилдаж байгаа бөгөөд 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн башёг өнөөдрөөс орхилоо. Тодруулбал, башёгийн тав дахь өдөр аваргын бэртэл сэдэрчээ. Гэвч өдийг хүртэл тэвчээр зааж, тэмцээнээ үргэлжлүүлэхийг хүссэн ч башёг орхих шийдвэр гаргасан байна. Ингэснээр хаврын башё аварга цолтонгүй үргэлжлэхээр боллоо. Шинээр ёкозүна болсон бөх башёг өнжиж байгаа нь 39 жилийн дараа тохиож буй үйл явдал гэнэ.