“Олон улсын нийгмийн ажилтны өдөр” Европын орнуудаас эхэлсэн түүхтэй бөгөөд жил бүрийн гуравдугаар сарын 17-19-ний өдөр тэмдэглэж иржээ.
Тэгвэл өнөөдөр /2025.03.18/ Дэлхийн нийгмийн ажлын өдрийг тохиолдуулан МУИС, ШУТИС, НҮБ-ийн Хүүхдийн Сан хамтран “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.
"Нийгмийн ажилтны өдөр”-ийг Монгол Улс 1997 оноос буюу 28 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ үеэс эхлэн Монголд нийгмийн ажилтныг тусгайлан бэлтгэж байгаа аж.