Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороонд гарааш дотор автобус шатаж байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 17-ны өдрийн 07:29 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Паз 32053” загварын автобус, 6х20 метрийн хэмжээтэй гараашны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.
